Бидний тухай

МОНГОЛЫН ДРИФТИЙН ХОЛБОО MONGOLIAN DRIFT ASSOCIATION Эрхэм зорилго Монголын Дрифтийн Холбооны эрхэм зорилго нь Дрифтийн Спортийг Монгол Улсад илүү мэргэжлийн төвшинд хөгжүүлэх ба үүний дагуу уг спортоор сонирхон хичээллэгч залуусын хөгжих боломжуудыг нээх, авто клубуудийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, нийгэмд эерэг ойлголтоор таниулж сурталчлахад оршино. Автоспортын зориулалтын замыг байгуулах цогц төслийг боловсруулан хэргэжүүлнэ. 2016 оны хөгжлийн зорилтууд Монголын Дрифтийн Холбоо нь 2016 онд хөгжлийн дараах зорилтуудтай байна. Үүнд: -Монгол Улсад зохиогдох Дрифтийн холбогдолтой бүхий л арга хэмжээ, шоу тэмцээнийг МДХ-с гаргасан стандарт дүрмийн дагуу шүүх ба тэмцээн бүрт цуглуулсан оноо drift.mn дээрхи онооны хүснэгтэд бичигдэн жилийн эцэст нийлбэр оноогоор тэргүүлсэн тамирчин МДХ-н нэрэмжит Монголын Дрифтийн аварга тамирчин болно. -Тэмцээний шүүлтийг тусгай багаж хэрэгслүүдийн (хурд хэмжигч, онооны автомат систем) тусламжтайгаар явуулна. -Монголын Дрифтийн спортын гадаад харилцааг сайжруулан бусад улсын холбоо, клубуудтэй хамтран ажиллах, олон улсын чанартай уралдаан тэмцээнд өөрийн орны баг тамирчдыг оролцуулах. -Холбооныхоо зорилго, зорилтууд, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүг МДХ-ны албан ёсны ивээн тэтгэгчдээс бүрдүүлж МДХ-ноос гишүүдэд үзүүлэх үйлчилгээг илүү өргөжүүлэх. -Зорилго, зорилтуудаа биелүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг жил бүр нэгтгэн гаргаж, холбооны гишүүд, клубууд болон олон нийтэд мэдээлнэ. Гишүүнчлэлийн тухай - МДХ-нд гишүүнээр элссэнээр холбооны бүхий л дотоод үйл ажиллагаанд оролцох болон хөндлөнгөөс хянах боломж нээгдэх бөгөөд www.drift.mn хуудасны гишүүдийн хэсэгт нэвтрэх эрх нээгднэ. - МДХ-ны гишүүд нь МДХ-той хамтран зохиогдсон бүхий л шоу тэмцээнийг хөнгөлөлттэй (50%, клубуудтэй тохиролцох) үнээр үзэх эрхтэй. - Гишүүн тамирчид аливаа уралдаан, тэмцээнээс өөрийн цуглуулсан оноог МДХ-ы аварга шалгаруулах хүснэгтэд оруулах эрхтэй болно. - МДХ-ны гишүүд жил бүрийн гишүүнчлэлийн хураамж төлнө. Гишүүнчлэлийн 1 жилийн хураамж 20000₮ - Уг хураамжыг МДХ-ны албан ёсны дансанд байршуулах ба гишүүнчлэлийн татвар төлсөн гишүүн бүр drift.mn дээрхи нэвтрэх эрхээ ашиглан санхүүгийн тайланг хянах боломжтой. - Гишүүнчлэлийн хураамжыг зөвхөн МДХ-ны үйл ажиллагаатай холбоотой урсгал зардал, тоног төхөөрөмжийн сайжируулалтанд нээлттэйгээр зарцуулна.

Холбоо барих

Утасны дугаар

+97699118051 +97699087143 +97688089294

И-мэйл хаяг

gganaas@yahoo.com

Байршил

batjil@hotmail.com